Өсвөр насны охиныг насанд хүрсэн гэртээ хорьж хүчирхийлдэг байсан хэрэг гарлаа. Энэ хэргийг 43 настай О гэгч үйлджээ. Хохирогч охин нь 13 настай бөгөөд О-той уулзахаас өмнө гэрийнхээ ойролцоох дэлгүүрт оржээ. Гэтэл худалдагч нь охиныг “Чи манай дэлгүүрээс хулгай хийж байсан. Эцэг эхэд чинь хэлнэ “гэхэд нь охин айхдаа гараад зугтсан байна. Ингээд “Тэнгис” кино театр дотор нэг хоножээ. Маргааш нь охиныг гудамжинд явж байхад цайвар өнгийн жийптэй М гэх хүн”Миний дүүгийн гэр нь хаана байдаг вэ. Ах нь хүргээд өгье “гэсэн байна. Гэтэл охин М-д “Би аав, ээжтэйгээ муудалцаад гэрээсээ явсан” гэж хэлжээ. Тэгэхээр нь М “Ах нь чамайг нэг айлд хүргээд өгье. Өнөөдөртөө тэнд хоно “гэсэн байна. Ингээд охиныг О-ийнд хүргэж өгсөн аж. Гэвч О охиныг гэртээ долоо хоног хорьжээ. Тэрбээр ажилдаа явахдаа охиныг гаднаас нь цоожлоод явдаг байсан байна. Ингэхдээ охиныг удаа дараа хүчирхийлжээ.

NO COMMENTS

LEAVE A REPLY