Бид эрчүүдийн талаар хэр сайн мэдэх вэ?… Магадгүй ихэнхи зүйлийг нь мэдэхгүй ч байж болох юм. Ингээд эрчүүдийн тухай сонирхолтой 20 баримтыг хүргэе.

1. Дэлхий дээр 100 охин тутамд 107 хүү төрдөг. Эрдэмтэд эрэгтэй хүүхдийн төрөлт ихсэж байгаа нь эрэгтэй хүүхэд багадаа болон залуу байхдаа нас барж байгаатай холбоотой гэж үзэж байгаа аж.

01

2. Эмэгтэй нярай хүүхдийг бодвол эрэгтэй хүүхэд нас барах магадлал 25%-иар их байдаг.

02

3. Дэлхийн нийт эрчүүдийн дундаж наслалт 64,52 байдаг (эмэгтэйчүүдийнх 68,76).

03

4. Соёлтой орнуудын эрэгтэй хүмүүсийн нас баралтын хамгийн түгээмэл шалтгаан нь зүрхний өвчин байдаг аж.

04

5. Дэлхийн нийт эрчүүдийн 1/3 нь янз бүрийн шалтгааны улмаас хөвчөө таслуулсан байдаг байна.

05

6. Биеийн хэмжээ болон эрхтний харьцаагаар эрэгтэй хүний бэлэг эрхтэн хамгийн томд тооцогддог.

06

7. Хавьтлын дараах эхний зургаан долоо хоногт бүх хүний үр хөврөл эмэгтэй болж хөгжинө. Энэ нь эхийн ДНХ-с эхлэн генетикийн мэдээлэл дамждагтай холбоотой. Зургаан долоо хоногийн дараагаас эрэгтэй үр хөврөлийн Y хромосом дах SRY ген нь андроген ялгаруулна. Юуны түрүүнд эр бэлгийн шинж чанар хөгжлийг дэмжиж эмэгтэй шинж чанарыг дарангуйлдаг тестостерон ялгарна.

07

8. Эрчүүдийн ихэнх нь дотно харилцаанд орохынхоо өмнө 4-6 эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орсон байдаг аж. Тиймээс тэдний ярих ганц бие амьдралын түүх зүгээр л нэг худал яриа юм.

08

9. Эмэгтэй хүүхдийг бодвол хөвгүүд 3-4 дахин их “аутизм”-тай гэсэн оношийг авдаг. Хэдий мэргэжилтнүүд яагаад ийм хариу гарч байгаа талаар тодорхой хариултыг олоогүй ч зарим нь охид аутизмын далд шинжтэй байдаг учир шинж тэмдэг нь илэрдэггүй байх гэж үзэж байна.

09

10. Өсвөр насны хөвгүүд охидыг бодвол дөрөв дахин сургуулиа хаядаг ба тэдний 75% нь “хэцүү хүүхдүүд”-ийн тоонд багтана.

10

11. Ажлын байран дээрх нас баралтын 94%-ийг эрчүүд эзэлж юм байна.

11

12. 1900 он хүртэл дэлхийн бараг бүх орны сувилагч эрчүүд эмэгтэй сувилагчийг бодвол их байжээ. Одоо үед эрэгтэй сувилагч 10 хүрэхгүй хувийг эзэлж байна.

12

13. Эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг бодвол согтууруулах ундаа болон марихуана, кокаин зэрэг мансууруулах бодисыг гурав дахин их хэрэглэдэг ажээ.

13

14. Эмэгтэйчүүдийг бодвол эрэгтэй хүмүүс дөрөв дахин их амиа алддаг аж. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол 10 дахин их аллага үйлддэг.

14

15. Дэлхийн бараг бүх орнуудад эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол хоёр дахин их амиа хорлодог юм байна. Зарим улс оронд (Орос, Бразил) эмэгтэйчүүдийн амиа хорлолттой харьцуулбал эрчүүд зургаа дахин их байдаг аж.

15

16. Дундаж насанд хүрсэн эрэгтэй хүн дундаж насанд хүрсэн эмэгтэй хүнийг бодвол булчингийн жин нь 50%-иар их ба өөх нь 50%-иар бага байдаг.

16

17. Анхны өндөр өсгийтэй гутлыг эрэгтэй хүн өмсөж байжээ. Ингэснээр тэд ууланд авирахад хальтардаггүй байжээ.

17

18. Хамгийн анх эрэгтэй хүн гейша байжээ – тайкомоти гэдэг гэнэ. 17-р зуун хүртэл энэ нь японы феодалын алиалагч нарыг хэлдэг байжээ. Харин дараа нь энэхүү ажлын эрэлт буурсан учир тэднийг дахин сургах шаардлагатай болжээ. Харин анхны эмэгтэй гейша 18-р дууны дунд үед л гарч ирж байжээ.

18

19. Зарим антропологичдын дагуу өөрийгөө эцэг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх чадвар эрчүүдэд байдаг аж. Энэ нь хүнийг амьтнаас ялгах том ялгаа болж байгаа юм.

19

20. “Аав” гэх үгийг ихэвчлэн шашин шүтлэг, үзэл суртал дээр ихээр хэрэглэдэг. Энэ нь дээр үеэс үүссэн юм. Ромын хуульд эцэг хүн гэрийн бусад гишүүнийг бодвол илүү их давуу эрхтэй байжээ. Мөн тэдний болон олон нийтийн байгууллагын хооронд зуучлагч хийх үүрэгтэй байжээ.

20

NO COMMENTS

LEAVE A REPLY