*Ландага* Батцэнгэл төмөр замын унаган хүүхэд юм. Төмөр замыг тэр үед тосгон гэдэг байсан бөгөөд Ландага Батцэнгэл төмөр замын гурван давхар есөн шар байшинд байдаг байж. Түүний аав захиргаадалтын үеийн НАХЯ-ны системд олон жил удирдах ажил хийсэн хүн. Ээж н Улаанбаатар хотын нийтийн хоолны системд олон жил бас ч үгүй удирдах ажил хийж байсан гэдэг. Хамгаас сайхан аав ээжийн муу хүү бсандаа би гэж одоо хүртэл тэрээр ярин харамсдаг. Сайн аав ээжийн буянд дутах юмгүйгээр сайхан өссөн тэрээр багасаа л 8 9н настайдаа ойр хавийнхаа атаман ах нарыг биширч улмаар найз нараа дагуулаад тухайн үед атаманууд их цуглардаг байсан Нүүдлийн кино театрт ирж кино үзэх далимаараа бяцхан танхайрч эхэлсэн гэдэг.

Тэр үеийн атаманууд манго пальто , 70-ын даавуун тарпицан өмд өмсчихсөн , урт урт ороолт зүүчихсэн жонон малгай духдуулчихсан , үнэхээр сүрлэг явдаг байсан юм. Тиймч учраас сайхан сайхан хүүхнүүд тэдний хойноос их гүйдэг байлаа. Зарим нь сайхан хүүхнүүдийг панаалдахын тулд Ландага Батцэнгэл мөн найз нараар нь захиа зөөлгөдөг байлаа. Тэр үед бохь их ховор бсан бөгөөд Атаманууд Ландага Батцэнгэл түүний найз нарт бохь өгөөд л тэр эгчийгээ дуудаад өг гэдэг бсан гэдэг. Тэр үеээс л Ландага Батцэнгэл Атаман гэдэг их сайхан байдаг юм байна гэж бодож эхэлсэн байна.

Тэгээд л танхайн хэргээр тав зургаан ч удаа *Бүгд найрамдах* уншуулж амьдарлынхаа 10 гаруй жилийг шоронд өнгөрөөсөн юм. Насанд хүрээгүй байхдаа хүүхдийн колонид очоод 1981 онд Ардын хувьсгалын 60н жилийн ойн баярын зарлигаар суллагдаж байсан гэдэг. Аав н түүнийг 9-р ангидаа орох уу гэхэд н тэрээр Яах юм бэ гээд Налайхын ТМС-т очсон гэдэг. Гэвч тэнд Налайхын атамануудтай гар зөрөлцөөд Пүрэвсүрэнгийн Олдошгүй гэдэг ахтайгаа цуг гавлуулаад *ганц Худагтад* хүргэгдэж байсан гэдэг. Налайх бол Ландага Батцэнгэлийн 2 дахь нутаг дош байлаа.

Налайхын атаман *Шулга* Довчин , Гомбо , Олдошгүй , Баяраа . Чинбаа , гээд олон эрчүүдтэй найзлаж нөхөрлөж явсан гэдэг. Ландага Батцэнгэл н Налайхын зодооны хэргээр ял эдлээд 1988 онд шоронгоос гарсан юм. Наранд гараад давгүй сайхан амьдарч яваад 1998 онд Солонгосчуудыг дарамталсан хэргээр 14н жилийн ял авсан байна. Тэр үед Дамбын Хишгээ гэх мэт хэд хэдэн нэр нөлөө бүхий 14н найз нөхөдтэйгөө төрсөн өдөр тэмдэглээд явж байсан байна. Тэд нар япон ресторанд орох гэж яваад яг зэргэлдээ 2 хаалганы нэгрүү н ортол *Нью Торнодо* нэртэй Солонгос ресторанд яваад орчжээ. Жаахан халсан тэднийг менежир залуу н хараад халамцуу хүмүүст үйлчлэхгүй гэхэд н Ландага Батцэнгэлийн уур н дүрэлзээд явчихсан байна. Ландага Батцэнгэл хармаанаасаа боодол 10 мянгат гаргаж ирээд Ландага гэдэг чинь би байна .

Биднийг хэн гэж бодоод байна мөнгөгүй хэдэн архичин гэж бодоо ю у гээд нүүрлүү н цацаж хаяаад эзнээ дууд гэхэд дотроосоо түгжээтэй нэг хаалга руу заасан байна, Хүчтэй гэгчин өшиглөөд ортол солонгос н мэдэгдэхгүй хэдэн хүн монгол хүүхнүүдтэй сууж бсн байна. Ландага Батцэнгэл тэднийг захаас н эхлээд л цохиж унагаад та нар монгол нутаг газар дэвсгэр байгагаа мэдэж аваарай бага даварцгаагарай новшнуудаа хэмээн бүгдийн залхаан цээрлүүлж рекитэлсэн байна. Бүгдийн газар хэвтүүлээд рекитлэж байтал 1 салгалсан солонгос н босож ирээд бидний буруу таныг танисангүй гээд чичирч байгаад шүүгээнээсээ боодолтой юм гаргаж ирээд бөхөлзөөд бсан байна, Тэр нөхөрийн өгдөгийг авсан н Ландага Батцэнгэлийн том алдаа байлаа. Дараа н танхайн хэрэг н дээрэм болж хувирсан байна.

Тэр үед Ландага Батцэнгэл *Эксим* банкны өр барагдуулах албаны даргын албыг хашиж байсан хэрэгт шууд нөлөөлсөн гэдэг. Тухайн үед том том зээлийн ард дандаа хүчний байгууллагын томчуудаас нэг хүн зоолттой байдаг байв. Ландага Батцэнгэл н багасаа бокс бөх их сонирхон хичээлэлдэг бсан бөгөөд хэрвээ үндэсний бөхөөрөө хичээллээд орхиогүй бсан бол өдийд улсын цолонд элбэгхэн хүрсэн бгада хэмээн найз нөхөд ойр дотны хүмүүс н яридаг. Түүнийг бага бхад н төмөр замд Гансум , Гансэлэм , Ганпүрэв , гээд ах дүү таван атаман *Ган*-гууд ид хүчээ авч байсан гэдэг.

Дамирангийн Энхбат н Ландага Батцэнгэлийн багийн найз бөгөөд мөн төмөр замых юм. Мөн прокурор Готовын хүү Энэбиш гэж жинхэнэ атаман залуу байлаа. Гэвч 18-хан настайдаа Налайхын шоронд очоод алуулчихсан гэдэг. Түүний дүү Төмөр замын *Бүлтэн* Дариа гэж мөн атаман эр байсан. Халхин бүх атаманууд андахгүй. Мөн Жигжидсүрэнгийн Ганхүү монголын шоронд Төмөр замын нэрийг тахалж явсан нэгэн гэдэг. За тэгээд Галуухай Пүрэвжав , Ээбий буюу Элбэгсайхан , Жижиг хар Алтаншагай , Батсүх , Алаг-эрдэнэ гээд халхын хаана ч очсон айргийн тавд багтдаг аавын хүүхдүүд Төмөр замаас төрж гарсан юм. Эдгээр атманууд Батцэнгэлийг *Первыи Ландага* гэдэг байлаа. Тэр н *Нэг дүгээр атаман * гсэн үг л дээ. Тэд нарт Ландага хэлэхдээ :Та нар болохоор нэг нэгэндээ дэм болж атаман болсон.

Харин би бол хэний ч дэмжлэггүйгээр Ландага болсон гэж хэлсэн гэдэг. Ландага Батцэнгэл  халхын шоронд хэнд ч дээрэлхүүлж үзээгүй , хэний ч хараат яваагүй . өөрийнхөө хүч ой ухаанаар л өдий зэрэгтэй явсан юм. Ландага Батцэнгэл н халхын шоронгийн сүүлийн 50 60н жилийн түүх тэр үеийн бүх атамануудыг нэвтэрхий толь шиг мэддэг нэгэн юм. Тэрээр хар багаасаа хүүхдийн колонид байхасаа л шоронгийн тухай ном бичих гэж байгаа аятай л өөрийнхөө дээд үеийг сонирхож сураглаж заримыг н бүр биширч хүндэтгэж явсан гэдэг. Тэрээр бага залуу байхаасаа л Дандар баатрын дээлийг булааж байсан *Мулз* Найдан , *Хувилгаан* Банзрагч , Туваанжав , Монголын 1 номерын халаасчин байсан Нацаг-Ориг , *Гөлөөн* Цэрэндондог , Данигаан Дэмбэрэл , Цэндийн Ёндон , Хорлоогийн Төмөрбаатар , *Шулга* Сандаг нарын хуучны хөгшин атамануудтай хамт ял эдэлж байсан бөгөөд Ландага Батцэнгэл н тэд нараар дандаа шорон яриулчихдаг байсан гэдэг.

Ландага Батцэнгэл өдгөө өөрийн хүндэлж явдаг найз нөхөд ах нараа ийнхүү дурсаж ярихдаа : Дамбын Хишгээ бол ёстой миний төөрч төөрөлдсөн ганц найз. Энэ хүн бусад хүнтэй ямар байх н надад падлий байхгүй.*Хөх Монгол*-ын Шар Энхээ , Монгол улсын гавьяат тамирчин дэлхийн аварга Нанзадын Бүргэдээ , *Мангнай треид*-ын Нямаа , Үндэсний шуудан сонины эрхлэгч Ганболд гээд эдгээр ах нар маань надад бнга сургамжийн үг хайрлаж явдаг. :Ландагаа , чи дахиад орчихов оо аятайхан байж үзээрэй : гэж байнга сануулдаг. Мөн Чойрогийн Дүгэрээ , Хар Гэрэлтэй , Хагархай Тамир нарын ах нараа дурсах ёстой хүний нэг н би байгаа юм. Гэрэлтэй ах маань манай төмөр замд 20 жилийн өмнө хүргэн орж байлаа.

Саяхан Мадам Батсүх , Чулууны Одхүү , Монхор Доогий , Хар Гэрэлтэй нарын 4н ахтайгаа цуг улс тунхагласны баяр тэмдэглэж ганц нэг шил юмны бөглөө мултлаад саллаа хэмээн дурсан ярисан юм.

Ландага Батцэнгэл шиг шоронд байхдаа тансаг хэрэглээтэй байсан хүн хуруу дарам цөөхөн байх. Тэрээр шоронд өрөөндөө гурван хөргөгч дүүрэн идэж уух юмтай , зурагт видео хуурцагтай байсан гэдэг. Тэрээр 2000-2007 он хүртэл Зүүнхараагийн шоронд ерөнхий зөвлөл хийсэн юм. Түүнийг 6н жил энэхүү чанга дэглэмтэй шоронд ерөнхий зөвлөл хийж бхад 2хон удаа зөрчил гарсан гэдэг.

Ландага Батцэнгэл н урлагынхан дунд нэр нөлөө бүхий тул найз нөхөд олонтой тэрээр Зүүнхараагийн шоронд дуучин Жавхлан , Хурд хамтлаг , Дэлгэрмөрөн , Харангийн Лхагвасүрэн гээд л нэртэй дуучид бүгдийг нь дуудан урьж дуулуулж бсан гэдэг. Нэгэн үе Монголын эрүүгийн ертөнцөд цагийг эзэлсэн суут *сартваахи* болж бсан Ландага хочит Ёндонжамцын Батцэнгэл эдүгээ сүрхий томоожоод хожуу гарсан 2 ихэр хүүгээ өсгөж өндийлгөх гээд жинхэнэ амьдралын төлөө зүтгэж явна.

Эр нэг алдаж , эрэг нэг нурдагийн жамаар залуу насныхаа ааг омогт автаж галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй явсан тэрбээр эдүгээ нас намба заахын зэрэгцээ Өмнөговь аймагт нэгэн уурхайн эзэн болох багын найз *Жижиг шар* Энхээгийнхээ удирдлаган дор тун жавхаалаг амьдарч байна. Гэхдээ ажил төрлийнхөө хажуугаар зүгээр гэдсээ илж хэвтэх бус , архи дарс эргүүлж , мөрийтэй тоглоомоор заминалдах бус , өнгөрсөн амьдарлынхаа алдаа оноог цэгнэх маягаар оюун ухаанаа дайчлан хөвчилж *Би Монголын эрүүгийн ертөнцөөс татгалзсан* хэмээх дурсамжийн ном бичихээр болжээ. Үнэхээр ч Монголын эрүүгийн ертөнцөд нэг үе сайн муугаар алдаршсан Ландага Батцэнгэлийн амьдралыг сонирхож унших хүн маш олон байгаа болов уу.

Эх сурвалж: www.facebook.com/UBataman

NO COMMENTS

LEAVE A REPLY