Мүүний шашныг монголд дэлгэрүүлэгчидтэй хийх тэмцлээ дуусгатал үснийхээ өнгийг ч өөрчлөхгүй хэмээн хэлж явсан Д.Цэрэн удаан хугацааны тэмцэлдээ тэвчээр алдсан бололтой.  Д.Цэрэнгийн нэрлэдгээр “мүүнчин” Б.Насанбаярын гомдлоор БЗД-ийн Цагдаагийн хэлтэст түүнийг ирэхийг зарлан дууджээ.

Энэ явдалд “Цэрэн тур”-ын захирал үнэхээр их бухимдаж Б.Насанбаярыг хулгайч хэмээн  цоллож ийн бичжээ.

“Яалаа гэж, яах гэж Баавгай овогтой Мүүнчин Насанбаяр хулгайчаа???
Би чамайг ер нь яачихсан юм?

Үнэнийг хэлсний төлөө Миний амьдрал, цаг, хөрөнгө, эрүүл мэндийг хулгайлж буй чинь хангалтгүй байна уу?

Цагдаа шүүхээр нэг мөсөн залхаалгаж амьдралыг минь хөмрөх гээ юу?

Чи өөрөө шүүхээ хүндэтгэж нэг ч биеэрээ ирж үзээгүй!! Эрүүгийн хэрэг үүсгүүлчихвэл Цэрэнг тамд нь унагаад хөдлөх аргагүй болгоно гэж хоорондоо зөвлөлдөцгөөж дээ янз нь!

Одоо намайг шургаад бай!
2017.04.19” гэжээ.

NO COMMENTS

LEAVE A REPLY